Аруун найман настай арчаагүй амьсгаа

Uchka Byamba
3 min readFeb 16, 2024

--

Хүүхэд байхдаа хурдхан шиг Nickelodeon дээр гардаг 17, 18-тай ид өсвөр насны гоё том эгч болох сон гэж маш их хүсдэг байжээ.

18 хүрээд би үсээ цэнхрээр будуулна, найз бандитай болоод зад үерхэнэ, маш их мөнгөтэй болоод шуналаа ханатал дэлгүүр иснэ, хүссэн зүйлээ хийж хүссэн газраа хүссэн үедээ очно! Аруун найм, аруун найм АРУУН НАЙМ! Миний тэсэж ядан хүсэн хүлээсэн аруун найм.

Гэтэл арван найман насны босго давсан өдрөөс эхлээд л энэ ертөнц надад одоо л аашаа таниулав уу? гэлтэй “ашгүй, амьдрах учраа олоод авлаа” гэсэн аль хэдийн өөрийгөө ухаалаг том гэж бодсон сургуулийн senpai Ган-Учралын бодлыг бут цохисон юм.

Миний Аураны өнгө, гоёэну?

Ахлах ангийн би том хүмүүсийн улс төр, эх орны ирээдүйд үхтлээ стрессдэхийг хараад томчууд дуртайдаа л ингэж өөрсдийгөө зовоож, үглэж яншин бусдад өрөвдүүлж одоо байгаагаасаа арай чухал мэдрэмж авах гэж байна хэмээн боддог байв (энэ одоо ч үнэний ортой). “Гай ирэх нь дамжиггүй, харин түүнд хэрхэн хариу үйлдэл үзүүлж зовлон болгох эсэх нь бидний сонголт” гэх мэтийн хэдэн stoic үгс ээж аавдаа айлдсан шигээ хачин цэцэн хүн л явдаг байлаа. Аргагүй дээ, насаараа ном шагайж зогсоо зайгүй филосифидож debate-лэх дуртай бацаан байсан юм чинь. (youtube, reels, ig-гаараа хүртэл гүн ухаанаа тувтан судална).

Not that there’s anything wrong with the said quote but adulthood, or only the start of it, led me to understand as soon as “төр засаг” starts affecting your life directly it becomes increasingly harder not to feel stressed. Unfortunately in terms of various government policies we are doing horribly bad. (but hey, nothing new-maybe that’s positive?)

Гэв гэнэтхэн л миний хамаг амьдрал literally надаас шалтгаалах болж мөнгө хийж, диплом авж, татвараа төлж, өвдөж хавдчихгүйхэн шиг сайхан амьдрах хэрэгтэй боллоо. Ажил хийлээ, цалин авлаа. Амьдралынхаа амьдарч болох алтан сайхан хоромоо цагийн 10,000 төгрөгөөр тэнэг хүний ч хийж чадах айюумшигтай уйтгартай, нийгэмд ч надад ч үр өгөөжгүй зүйлд өдрийн 8 цагийг зарцуулж суухдаа энэ магадгүй дэлхийн хамгийн шилдэг там байх тухай бүтэн сар бодож үзлээ. (a bit dramatic but this was my first ever job, like first ever part-time job, жаахан хүүхэд амьдралдаа анх удаа ажил хийж үзжийгаан)

Оюутан болж үзлээ, ботгоны сэтгэл гутралд орлоо. Өдөр болгон яагаад ч юм бэ ямар нэгэн шалтгаанаар л fail-дэнэ, бас л яагаад ч юм бэ ямар нэг аргаар бүх юм миний буруугаас. Сүүлдээ бүр эвлэрж байна дөө~ Би угаасаа муу, буруу байвал над руу чих.

Айж байна аа~ Надаас гэнэт том хүн болохыг шаардсан, шаардлагад нь хүрэхгүй болохоор над руу хашхирч байгаа энэ ертөнцрүү буцаагаад “Би айгаад байна” гэж хашхирмаар.

Бас нэг юм анзаарсан, томчууд ямар арчаагүй гэдгийг. Томчуул vs. бид гэсэн юм байдаггүй, ялгаагүй бүгд л насанд хүрсэн мундаг хүний дүрд чадан ядан тоглодог. Тэгээд яагаад ч юм бэ хоолой зангирсан, багаас минь чичилж, өөгүй өндөг шиг төгс, шулуун шударга байхыг надад зааж шахаж шаарддаг байсан тэр хүмүүс өөрсдөө fragile эгондоо живсэн бусдыг миалж доош нь хийж байж л өөрийгөө олигтойхон мэдэрдэг тийм дачку баагийнууд байсан гэдгийг мэдээд хамгийн хайртай superhero маань нүдэн дээр үхэх шиг санагдсан. Аан, том хүний ертөнц гэж ийм л сэтгэлийн цөврүүн газар байх нь ээ…

Яг одоо мэдэрж байгаа мэдрэмжүүд хэтэрхий complex хэдий ч ховорхон relate хийх дуу олсон. Та хэд ч бас сонсоод энэ их мэдрэмжийг надтай хуваалцаарай~

~За sincerely from the bottom of my heart,

18 нас, 9 сартай Ган-Учралаас нь☆!

--

--

No responses yet